Булган аймгийн Хангал сумын ИТХ

Булган аймгийн Хангал сумын ИТХ

Булган аймгийн Хангал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Хангал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт

СБС-д "Эцэг эхийн нэг өдөр" өдөрлөг боллоо

2016-05-11

2016 оны 05-р сарын 05-ны өдөр Булган аймгийн Хангал сумын СБС-ын "Хүүхэд хамгаалал"-ын 45 хоногийн аяны хүрээнд нийт эцэг эхчүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулдаг "Эцэг эхийн нэг өдөр" өдөрлөг удирдамжийн дагуу зохион байгууллаа. Уг өдөрлөг өглөө 8 цаг 30 минутанд нээлтээ хийж, АУБ нар ангийнхаа эцэг эхчүүдэд 2 цаийн хичээл орлоо. Үүний дараа ДЗМОУБ-ын Булган ОНХХ-т хүсэлт тавьсны дагуу "Хан голомт" ТББ-ын лектор багш н.Азбаяр ирж эцэг эхчүүдэд "Гэр бүлийн үнэ цэнэ, харилцаа хандлага" сургалтыг хийлээ.
Ангийн эцэг эхчүүдийн дунд "Аав ээж миний төлөө" гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа. орой нь Сумын Соёлын төвд анги бүрээс 1 эцэг эхийн төлөөлөл оролцсон "Витамин шоу" хөгжөөнт тоглоомыг СБС-ын захирал Б.Шинэбаяр зохион байгууллаа. Ирц идэвхи, гар бөмбөгийн тэмцээн, хөгжөөнт тоглоомудын оролцоог дүгнэж байр эзлүүлэхэд 1-р байр Д.Дуламсүрэн багштай 8А ангийн М.Байгаль ахлагчтай эцэг эхчүүдийн баг, 2-р байранд Б.Цэрэннадмид багштай 1А ангийн Э.Болдбаатар ахлагчтай эцэг эхчүүдийн баг, 3-р байранд С.Алтангэрэл багштай 7А ангийн Х.Төмөрчөдөр ахлагчтай эцэг эхчүүдийн баг хамт олон 4-р баранд Г.Жаргал багштай 6А ангийн Л.Цэцгээ ахлагчтай эцэг эхчүүдийн баг хамт олон тус тус шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%