Булган аймгийн Хангал сумын ИТХ

Булган аймгийн Хангал сумын ИТХ

Булган аймгийн Хангал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Хангал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт

Хүүхдийн эрхийн өдрөөр

2015-11-24

Хүүхдийн эрхийн өдөр, хүүхдийн эрхийн конвенцийн өдрийг сумын ХХХБагаас сургалт сурталчилгааны 10 хоногийн ажлыг зохион байгууллаа. 2015 оны 11 сарын 16 өдөр 1-8-р ангийн нийт эцэг эхчүүдэд “Хүүхдийн хөгжил төлөвшилд эцэг эхийн үүрэг оролцоо”, “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл”, “Хүүхдийн тусламжийн утас 108”, “ХЭК”, “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийн мэдээллийг хийлээ. Мөн 2-8-р ангийн суралцагчдад “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл”, “Хүүхдийн тусламжийн утас 108”, “ХЭК” сургалтболон ”Хүүхдийн эрх, үүрэг” видео хичээл үзүүлж,ярилцлаа
СБС-ийн 1-5-р ангийн сурагчдын дунд “Хүүхдийн эрх, үүрэг ба байгаль хамгаалал сэдвээр гар зургийн уралдаан зарлаж 1-р байранд 3а ангийн сурагч А.Сарантуяа, 2-р байранд 4а ангийн сурагч Ц.Дөлгөөн, 3-р байранд 5а ангийн сурагч Ю.Дөлгөөн нар тус тус шалгарлаа.
СБС-ийн 6-8-р ангийн сурагчдын дунд “Гэр бүл-хүүхдийн эрх” сэдвээр Дэвжээ тэмцээн зохион байгуулж Б.Сорцэцэг багштай “Хүүхдээ сонсъё” баг 1-р байр, Д.Гэрэлмаа багштай “Бид Монголын ирээдүй” баг 2-р байр, С.Даваажаргал багштай “Эрх үүрэг” баг 3-р байрыг тус тус эзэллээ.Сумын байгаль орчны байцаагч Д.Эрдэнэбат, Байгаль орчны улсын байцаагч Д.Шижирбаяр, НХҮ-ий мэргэжилтэн Ж.Бямбасүрэн нар хамтран ажиллаж шагналыг байгаль хамгаалах сангаас санхүүжүүллээ.
..

See More

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%