Хангал суманд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажиллаа
Хангал суманд 2015 оны 09 дүгээр сарын 06-нд Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон ХХААЯ-ны сайд Р.Бурмаа нар албаны хүмүүсийн хамт манай суманд ажлын айлчлал хийж өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалт, хадлангийн явцтай танилцлаа. Сумын төмс хүнсний ногоо тариалагч Ц. Батбилэг , улсын тэргүүний тариаланч хамт олон "Молор эрдэнэ түрүү" ХХК, мөн"Сүмийн нуга" хоршооны үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, бэрхшээл, боломжийн талаар ярилцлаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сумын тариаланч Ц.Батбилэгт төмсний иж бүрэн тоног төхөөрөмж бэлэглэхээр амласан бол ХХАА-н сайд Р.Бурмаа гадаадын зочдод зориулсан төрийн бэлгийн багцад орон нутгийн брэнд бүтээгдэхүүн болох халтар арвай, бог будааг оруулахаар захиаллаа. Мөн "Молор эрдэнэ түрүү" ХХК ажилтан Ганзоригт ХХАА-н салбарын тэргүүнээр шагналаа.