Хөдөлмөрийн яармаг үзэсгэлэн худалдаа
“АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БУЛГАНЧУУД” Хөдөлмөрийн яармаг үзэсгэлэн худалдаа Булган аймагт 2015 оны 11 дүгээр сарын 06,07-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус сумаас "Сүмийн нуга" Хоршоо, ХХЭ-ээс С. Өсөгбаяр цагаан идээ, Д. Жаргалсайхан Халтар арвай, Д. Очирпүрэв даршилсан ногоо, Ц. Батбилэг хүнсний ногоо, Г. Бадарч бог будаа, А. Доржсүрэн бог будаа, Д. Насанжаргал оёдолоор оролцож нийт 2,197,500 төгрөгийн орлоготой болж, “Чулуун тээрэм өрхийн үйлдвэрлэгч” Д. Жаргалсайхан “Халтар арвай” "Шилдэг органик бүтээгдэхүүн"-ээр шалгарлаа. Өргөмжлөл авсан “Чулуун тээрэм өрхийн үйлдвэрлэгч” Д. Жаргалсайханы гэр бүлд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.