Сумын ИТХ-ын дэргэдэх "Архигүй Булган хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх хамтарсан багийн бүрэлдэхүүнийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015-01-26-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор суман дахь хамтарсан багийг 5 хүний бүрэлдэхүүнтэй батлан, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган ИТХ-ын даргаар батлуулан ажиллаж байна. Хамтарсан багйин ахлагчаар С.Ичинхорлоо /ИТХ-ын Төлөөлөгч/ сургагч багшаар М.Баярмаа /ИТХ-ын нарийн бичгийн дарга/ гишүүдэд П.Мөнхцэцэг/ЭМТ-ийн САЗ/, Б.Батчулуун /Хэсгийн төлөөлөгч/ Пунсалдулам /СБС-ийн НА/ нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхний ажлаа Монголын цагаан сарыг Архины хэрэглээг багасгах зорилгоор "Уриалга" гарган төр, төсвийн байгууллага, ТББ, айл өрхүүдээр сурталчлан тараав.