Булган аймгийн Хангал сумын ИТХ

Булган аймгийн Хангал сумын ИТХ

Булган аймгийн Хангал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Хангал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт

Булган аймгийн Хангал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сумын оны аварга шалгаруулах волейболын тэмцээн” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

2026-01-01

Булган аймгийн Хангал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг
“Сумын оны аварга шалгаруулах волейболын тэмцээн” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд нийт 17 багийн 120 гаруй тамирчид оролцон, ур чадвар, эв нэгдэл, өрсөлдөөн дүүрэн тоглолтуудыг үзүүллээ.
🏆 Байр эзэлсэн багууд
Эрэгтэй төрөл
🥇 I байр – Хангайн Бодонс баг (Хангал сум)
🥈 II байр – Хангал 2-р баг
🥉 III байр – Хангал 3-р баг
Эмэгтэй төрөл
🥇 I байр – Урт 2-р баг
🥈 II байр – Тэмүүлэл баг (Хангал сум)
🥉 III байр – Хялганат баг
🌟 Шилдэг тоглогчид
🏐 Эрэгтэй шилдэг довтлогч – Б.Сүхбат
🏐 Эмэгтэй шилдэг довтлогч – Э.Давхарбаяр
🏐 Эрэгтэй шилдэг холбогч – Т.Батзаяа
🏐 Эмэгтэй шилдэг холбогч – Б.Мишээл
Спортын талбай дээр ур чадвар, тэмүүлэл, эв нэгдлээрээ өрсөлдсөн нийт баг, тамирчид болон хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье 👏
🤝 Тэмцээнийг ивээн тэтгэсэн:
• ИТХ-ын төлөөлөгч Ж.Мөнхбат – Сүргийн нуга ХХК
• ИТХ-ын төлөөлөгч Д.Гантуяа – Хялганат залуус ХХК
• ИТХ-ын төлөөлөгч О.Сувдмаа – Бэлсэг ХХК
• Б.Цацрал – Өндөр хужирт ХХК
• Б.Өгөөмөр – Үүрдийн өгөөж ХХК
Та бүхний дэмжлэг, хамтын ажиллагаа тэмцээнийг амжилттай зохион байгуулахад чухал хувь нэмэр боллоо. Баярлалаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10142
8407 / 83%
1070 / 11%
321 / 3%
344 / 3%