Хурлын зөвлөл болон Хороодын өргөтгөсөн хурал 2025 оны 12 дугаар сарын 16ны өдөр боллоо. Хурлаар дараахи асуудлуудыг урьдчилан хэлэлцлээ.
1. Татварын орлогын гүйцэтгэлийн тухай
2. Сум, тосгоны төсвийн ерөнхийлөн захирагчийн 2026 оны төсвийн төсөл
3. 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл
4. 2026 онд Ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлахтай холбогдуулан ААН-үүдийн тайлангуудыг хэлэлцлээ. Ойн ангийн дарга М.Нямжаргал заавар, зөвлөгөө өгч ажиллалаа.
Сумын ИТХ-ын ээлжит VII хуралдаанд хорооноос гарсан саналуудыг тусган танилцуулах чиглэлийг өглөө.





