СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ 2025.08.29-НЫ ӨДӨР БОЛЛОО.
Зөвлөлийн хурлаар ИТХ-ын хуралдааны товыг тогтоож, хэлэлцэх асуудлыг батлав.
Сумын ИТХ-ын ээлжит хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны Лхагва гарагийн 10:00 цагт Хялганат тосгоны "Иргэний танхим"-д хуралдуудахаар товлов.
Хурлаар хэлэлцэх асуудлууд:
1.Сум, тосгоны төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлангийн тухай.
2.Сум, тосгоны 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай
3.Сум, тосгоны орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны гүйцэтгэл, 2025 оны хагас жилийн явцын гүйцэтгэлийн тухай.
4.Сум, тосгоны 2025 онд ОНХС-аар хэрэгжиж байгаа ажлуудын явцад хяналт хийсэн мэдээлэл
5.Сумын өмч хамгаалах зөвлөлд өөрчлөлт оруулах тухай
6.Сумын Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах тов зарлах тухай.
7.Сумын хүүхэд хамгааллын “Хамтарсан баг”-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай.
8.Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, 2026 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлын санал уламжлах тухай.
9.Малын “Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө” батлах тухай
10.Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны “Булганы сэргэлт-Хангалын хөгжил” мөрийн хөтөлбөрийн 2025 оны хагас жилийн хэрэгжилтийн тухай.
11.Сумын Богино хугацааны хөгжлийн хөтөлбөр батлах тухай
12.Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр тогтлоо.


