🔰Булган аймгийн Хангал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар баг тус бүрт “Иргэдээ сонсож, хөгжлийг хамтдаа төлөвлөе” уриан дор арга хэмжээ зохион байгуулж байна.
🔰Энэхүү арга хэмжээний зорилго нь орон нутгийн иргэдтэй илүү ойр ажиллаж, тэдний санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сонсох, хамтдаа шийдэлд хүрэх, хөгжлийн төлөвлөлтөнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байна.
🔰Арга хэмжээний үеэр ИТХ-ын төлөөлөгчид сумын иргэдтэй шууд уулзалт хийж, хуулийн талаар мэдээлэл өгч, тэдний дуу хоолойг сонсохын зэрэгцээ тулгамдаж буй асуудлуудаар санал солилцож, шийдвэр гаргах түвшинд тусгах зорилготой санал асуулга, зохион байгуулж байна.
🔰“Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ нь иргэдийн оролцоог нэмэгдүүлж, ил тод байдлыг хангах, итгэлцлийг бэхжүүлэх чухал үйл явц бөгөөд сумынхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулахын төлөө иргэд идэвхтэй оролцож байна.







