Булган аймгийн Хангал сумын ИТХ

Булган аймгийн Хангал сумын ИТХ

Булган аймгийн Хангал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Хангал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танилцуулга

2021-05-21

Хангал сум нь 1924 онд байгуулагдсан. Аймгийн зүүн хойд талд оршдог бөгөөд зүүн хойд талаараа Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумтай, баруун урд талаараа Орхон аймагтай, баруун хойд талаараа өөрийн аймгийн Сэлэнгэ сумтай хиллэж 2600 ам км нутагтай ойт хээрийн бүсэд оршдог. Энэ үеэс хойш 1992 он хүртэл иргэд өөрийн сонгосон депутатаар дамжуулан орон нутгийн Ардын депутатын хурал, засаг захиргааны ажлыг явуулж байна.

  • 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар сумын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааг сумын ИТХ болгон өөрчилсөн юм. 1992 онд орон тооны бус даргатай үйл ажиллагаа явуулж байжээ.
  • 1992 онд орон тооны бус даргаар Б.Гомборагчаа ажиллаж байжээ.
  • 1996 онд ИТХ-ын даргаар Н.Бямбасүрэн, нарийн бичгийн даргаар Г.Налжирмаа, Д.Эрхэмсэг нар ажиллаж байжээ.
  • 1998 онд ИТХ-ын дарга Д.Шагдарсүрэн, нарийн бичгийн даргаар Н.Доржпалам, Д.Оюун нар тус тус ажиллаж байжээ.
  • 2000 онд ИТХ-ын даргаар Пүрвээ, нарийн бичгийн даргаар Д.Шагдарсүрэн нар ажиллаж байсан.
  • 2004-2012 онд ИТХ-ын даргаар А.Бадамдорж, нарийн бичгийн даргаар М.Баярмаа нар ажиллаж байсан.
  • 2012-2016 онд ИТХ-ын даргаар М.Цэцэгмаа, нарийн бичгийн даргаар М.Баярмаа иргэний танхимын ажилтанаар М.Сэржмядаг нар ажиллаж байсан.
  • 2016-2020 онд ИТХ-ын даргаар Х.Өнөрцэцэг, нарийн бичгийн даргаар М.Баярмаа, иргэний танхимын ажилтанаар Ч.Одонтуяа, Б.Чулуунчимэг нар ажиллаж байсан.
  • 2020 оны 11 сараас ИТХ-ын даргаар Л.Ойдов, нарийн бичгийн даргаар М.Баярмаа, иргэний танхим, мэдээлэл хариуцсан ажилтанаар Б.Наранчимэг нар ажиллаж байна. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 21 төлөөлөгчөөс бүрдэж, 7 тэргүүлэгчтэйгээр НӨУБ-ын үйл ажиллагааг явуулж байна.

 

ХАНГАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС 2020-2024 ОНД БАРИМТЛАН АЖИЛЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Сумын ИТХ-ын үйл ажиллагааны эрхэм зорилго: Олон тулгуурт хөгжлийн загварыг хэрэгжүүлж эдийн засгийн бие даасан байдлыг хангах, ногоон хөгжлийг дэмжсэн, иргэнээ дээдэлсэн сум болохыг зорино.

      Сумын ИТХ-ын 2020-2024 оны үйл ажиллагааны бодлого чиглэлийг дараах бүтцээр ажиллахаар зорьж байна.

Зорилт 1. Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар сумын ИТХ-д хуулиар олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.

Зорилт 2. Ил тод байдлыг хангаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

Зорилт 3. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%