Булган аймгийн Хангал сумын ИТХ

Булган аймгийн Хангал сумын ИТХ

Булган аймгийн Хангал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Хангал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт

Мэдээ, мэдээлэл


нийт 35

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт" сэдвээр цахим сургалт боллоо

2022-04-22 206
Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас "Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт" сэдвээр бүсчилсэн / Булган, Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, аймгуудын бүх сум/ ЦАХИМ СУРГАЛТ-ыг 2022 оны 04 дүгээр сарын 22 өдрийн 12:00 цагаас зохион байгуулагдлаа.

ОБЕГ-ЫН ДЭД ДАРГА, УОКНШШ-ЫН ДАРГА БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.УУГАНБАЯРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ Хангал суманд ажиллаа.

2022-04-22 184
ОБЕГ-ЫН ДЭД ДАРГА, УОКНШШ-ЫН ДАРГА БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.УУГАНБАЯРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ Хангал суманд ажиллаа.

"Хүрч үйлчилье" арга хэмжээний хүрээнд Гэр бүл,Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Баярбатаар ахлуулсан баг Хангал суманд ажиллалаа

2022-04-21 195
Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу "Хүрч үйлчилье" арга хэмжээний хүрээнд Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Баярбатаар ахлуулсан баг Аймгийн Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, БШУГ, ГБХЗХГ-ын мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүн Хангал суманд ажиллалаа.

Газрын кадастар

2022-04-21 232
Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй иргэн, хуулийн этгээдийн газрын бүртгэлийг нөхөж хийх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл сунгасан тул иргэд газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй газраа цахим систем www.egazar.gov.mn хаягаар бүртгүүлэх боломжтой.

Авто тээврийн улсын үзлэг оношилгоо Хангал суманд хийгдлээ

2022-04-21 162
Авто тээврийн улсын үзлэг оношилгоо Хангал суманд хийгдлээ

БҮХ БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД "ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ШИНЭЧИЛСЭН ХУУЛИАР МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ.

2022-04-15 165
ИРГЭНИЙ ТАНХИМД "Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хуулиар" Бүх байгууллагын төрийн албан хаагчдад ЗДТГын мэргэжилтэнгүүд мэдээлэл хийлээ.

"Илүүдэл жингүй-Эртэч Монгол"

2022-04-15 134
🤸‍♀️🏋️‍♂️⛹️‍♂️"Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аянд Төрийн байгууллага, Хаан банк, Төрийн банкны хамт олон, иргэд тогтмол оролцон үргэлжилж байна.

Хангал сумын 3р багийн Иргэдийн Нийтийн Хурал боллоо.

2022-04-12 161
ХАНГАЛ СУМЫН 3-Р БАГИЙН ИНХ-ААР ХЭЛЭЛЦСЭН АСУУДЛУУД Хангал сумын 3-р багийн Иргэдийн Нийтийн Хурал 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд: 1. Сумын ИТХын дарга Л.Ойдов нээж товч мэдээлэл хийх 2. Сумын 3-р багийн Иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хуралдааны дарга сонгох тухай 3. Сумын 3-р багийн Иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл байгуулах тухай 4. Сумын Засаг дарга М.Төмөрбат 2021 оны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх тайланг сонсох 5. Сумын 3-р багийн Засаг дарга Б.Отгонбаатар 2021 оны тайланг танилцуулах 6. Сумын 3-р багийн Засаг даргын 2022 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлах тухай 7. Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх талаар зохион байгуулсан ажлын тайланг МЭТасгийн Улсын хяналтын байцаагч Т. Хишигдорж танилцуулах 9. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэсэн "Хамтарсан багийн 2021" оны тайлан, мэдээллийг АБХЭрхлэгч Л.Хонгорзул танилцуулав. Хэлэлцсэн асуудлууд болон цагийн үеийн байдлын талаар иргэд асуулт асууж, санал бодлоо хэлж, хурлаар гарсан шийдвэрүүдийг Багийн Засаг дарга хэрэгжүүлж ажиллахаар болж хурал өндөрлөв.

Тэргүүлэгчдийн хурал боллоо.

2021-05-27 448
2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хангал сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал боллоо. Уг хурлаар: 1. Татварын орлогын бүрдүүлэлтийн тухай 2. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн тухай 3. 2021-2022 оны МАА болон төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөг батлах 4. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн явцын тухай 5. Бусад асуудлуудыг хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%